Шууд Chart

Малчид өвөлжилтийн бэлтгэлээ базааж байна

2014-10-08 13:52:25

Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан хөдөө орон нутгийнхан өвөлжилтийн бэлтгэлээ базааж байна. Салбарын яамнаас мэдээлснээр энэ сарын эхний долоо хоногийн байдлаар малчид 901.9 мянган тн өвс, 2154.9 тн ногоон тэжээл, 5800.0 тн үйлдвэрийн тэжээл, 30.2 мянган тн гар тэжээл, 2.9 мянган тн дарш, 19.4 мянган тн хужир, шүү бэлтгэж, төлөвлөгөө 66.8 хувьд хүрчээ. 

Харин аймаг, сумын аюулгүйн нөөц 29.6 мянган тн өвс, 13.8 мянган тн тэжээл бэлтгэхээс 10.5 мянган тн өвс, 1020.0 тн тэжээл бэлтгэжээ. Өвөлжилтийн бэлтгэл дунджаар 25.2 хувьтай байгаа аж. 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Малчид өвөлжилтийн бэлтгэлээ базааж байна  
Үзсэн: 1841 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй