
Өчигдөр их аварга Д.Дагвадорж “Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Т.Санчирт Японы лигт тоглох санал ирлээ” гэж твиттер хуудсаараа жиргэсэн нь олны анхаарлыг татаад байна. Энэ талаар Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогт “Өчигдөр Японоос Т.Санчир руу ярьсан нь үнэн. Энэ тухайгаа ч Т.Санчир надад хэлсэн. Гэхдээ одоогоор Японы ямар багт, ямар нөхцөл, болзолтой урьж байгаа нь хараахан тодорхой бус байна. Үнэхээр мэргэжлийн багтаа өндөр болзол, нөхцөл амлаж байгаа бол залуу хүний амьдралд тустай л хэрэг шүү дээ. Би хорих эрх байхгүй. Нөгөөтэйгүүр манай Т.Санчир чинь гэр бүлтэй, хүүхэдтэй хүн. Тэднийхээ хамт амьдрах, цаашид спортдоо хөгжиж дэвжих нөхцөл бололцоог хангасан санал ирвэл татгалзах аргагүй шүү дээ” гэлээ.
Т.Санчирт Японоос санал ирсэн нь үнэн | ||
Үзсэн: 1447 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.