Шууд Chart

2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ

2026-04-21 11:17:11

Сүүлийн жилүүдэд цахилгаан тэжээлт автомашины импорт тогтвортой өсөлттэй байсан ч 2025 оноос эхлэн буурч, 2026 оны эхний улиралд 88 ширхэг, 1.6 сая ам.долларын цахилгаан автомашин импортлогджээ.

Тодруулбал,

2022 онд манай улс 214 ширхэг, 5.8 сая ам.долларын цахилгаан автомашин импортолж байв. 2023 онд импорт огцом өсөж, 419 ширхэг буюу 10.2 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оноос тоо ширхгийн хувьд 95.8 хувь, үнийн дүнгээр 75.9 хувиар өссөн байна.

2024 онд импортын өсөлт үргэлжилж, 504 ширхэг, 13.9 сая ам.долларт хүрч, сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн юм. Харин 2025 онд импорт 336 ширхэг буюу 9.3 сая ам.доллар болж буурчээ.

2026 оны эхнээс 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 88 ширхэг, 1.6 сая ам.долларын цахилгаан автомашин импортлогджээ.

2022 оны эхнээс 2026 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар импортлогдсон нийт 1561 ширхэг цахилгаан автомашины

76.3 хувь нь БНХАУ-аас,

10.2 хувь нь Япон улсаас,

5.1 хувь нь АНУ-аас,

8.4 хувь нь бусад улс орноос импортлогдсон байна.

Энэ нь цахилгаан автомашины импортын дийлэнх хувийг БНХАУ дангаар бүрдүүлж байгааг харуулж байна гэж ГЕГ-аас мэдээллээ.  


2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй