Шууд Chart

Х.Бат-Ялалтын хачирхалтай нэгэн сүрдүүлэг

2014-10-08 14:41:52

“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөний тэргүүн Х.Бат-Ялалтын нэгэн мэдэгдэл хүмүүсийн гайхширлыг ихэд төрүүлээд байна. Тэрбээр телевизийн Улс төр, мэдээллийн албаны дарга нарт хандан “Танай байгууллага Засгийн газрын “Хаалтын” гэрээнд оролцож гарын үсэг зурж, амаа үдүүлээгүй бол сэтгүүлчдийн ёс зүйг баримтлан хэвлэл мэдээллийн албаны үүргийнхээ дагуу Чингис хааны талбайд улс төрийн суулт хийж байгаа “Ээжүүд” холбоо болон манай улс төрийн тэмцлийн талаар нэвтрүүлгийн хөтөлбөртөө тусгаж олон нийтэд мэдээллэхийг хүсэж байна.
Хэрэв манай хөдөлгөөний талаар мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэхээс татгалзаж байгаа бол “Хаалтын” гэрээнд оролцож авлига авсан, хэвлэл мэдээллийн байгууллагын үүргийг умартсан гэж үзэж бусад хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан сурталчлахын зэрэгцээ танай тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар холбогдох эрх бүхий байгууллагуудад хандах болно гэдгийг хатуу мэдэгдэж байна” гэжээ. Занасан, загнасан, сүрдүүлсэн эл мэдэгдэл нь цахим ертөнцөөр тарж, хэсэгтээ л шуугиан тарилаа. Улс төр хийж буй хүн бусдаас ялгарах арга барилтай байдаг гэх. Тэгвэл Х.Бат-Ялалтын энэ мэт сүрдүүлэг нь түүний арга барил бололтой юм. Хачирхалтай сүрдүүлэг илгээсэн Х.Бат-Ялалтын энэ үйлдэлд сэтгэл дундуур байгаа хүн цөөн биш байна.   


 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Х.Бат-Ялалтын хачирхалтай нэгэн сүрдүүлэг   
Үзсэн: 1830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй