NBA-гийн улирлын тоглолтын өмнөх урьдчилсан шатны тоглолтууд болж байна. Өнөөдөр болж буй найман тоглолтын нэг нь "Голден Стэйт Уорриорс" болон "Лос Анжелес Клипперс" багуудын тоглолт байлаа.
Талбайд нь зочлон тоглосон "Голден Стэйтчүүд", "Лос Анжелес Клипперс"-ийг 112-94 харьцаагаар буулгаж авлаа. Тус тоглолтод "Голден Стэйт"-ийн тоглогч Клэй Томпсон 26 минутын турш талбайд ажиллахдаа 20 оноо авч багтаа хувь нэмэр орууллаа.
Энэ тоглолтод "Голден Стэйт Уорриорс"-оос Дэвид Лий 13 оноо, Стивэн Карри, Драумонд Грин, Немажу Нэйдович нар тус бүр 12 оноог авсан. Эсрэг багаас Блэйк Гриффин 24 оноо, Крис Пол нар 14 оноо, 9 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бол тус багийн сэлгээний тоглогч тоглолтын сүүлийн минутад талбайд гараад дөрвөн минутын хугацаанд нэг ч оноо авч чадаагүй юм.
"Лос Анжелес Клипперс" хожигдлоо | ||
Үзсэн: 1106 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.