Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байна.
2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 20-25 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8-10 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8-10 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-8 хэм дулаан байна.
2026 оны дөрөвдүгээр сарын 27-ноос
2026 оны тавдугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутаг, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна. 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар дулаарна.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан | ||
| Үзсэн: 45 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.