Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч Turquoise Hill Resources, Rio Tinto компаниудад Монгол Улсын хуулийн дагуу татвар төлж барагдуулаагүй үндэслэлээр 130 сая ам.долларын төлбөрийн акт тавьсан гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар хийж, Татварын ерөнхий газраас холбогдох материалуудыг шаардсан. Энэ асуудлын хүрээнд Татварын ерөнхий газрын дарга
Т.Батмагнай хэвлэлийн бага хурал хийж дараах тайлбарыг өглөө.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хүсэлтэд дурдсан мэдээллийг хүргүүлсэн.
Оюутолгой ХХК-аас Татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн энэ оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж тогтоол гаргасныг Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталгаажуулсан. Энэ тухай мэдээллийг түүнд хүргүүлсэн.
Харин С.Ганбаатар гишүүний хүсэлтэд дурдагдсан баримтыг Татварын ерөнхий хуулийн дагуу татвар төлөгчийн зөвхөн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн хуулиар хориглоогүй мэдээ, баримтуудыг танилцуулах ёстой. Татварын ерөнхий газар хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Хэрэв хүсэлтэд дурдагдсан баримтыг гаргаж өгвөл Татварын ерөнхий хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Засгийн газрын “Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам” зэргийг зөрчих болно. Манай байгууллага татвар төлөгчийн нууцыг хадгалах үүрэгтэй гээд “Хэрэв С.Ганбаатар гишүүн манай байгууллагын хариу мэдээлэл болоод үйл ажиллагаанд гомдолтой байгаа бол шүүхэд хандаж болно” гэлээ.
Т.Батмагнай:С.Ганбаатар гишүүн шүүхэд хандаж болно | ||
Үзсэн: 1936 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.