Шууд Chart

“Өнөр бүл” төвийн хандивын тоглолт амжилттай болов

2014-10-08 16:50:38

Хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв 1974 онд 58-р тусгай цэцэрлэг нэртэйгээр анх байгуулагдаж өдгөө Хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” хүүхдийн асран хамгаалах төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж, бүтэн болон хагас өнчин, эцэг эх байх эрх нь хязгаарлагдсан, хараа хяналтгүй, эцэг эх нь сэтгэцийн өвчлөлтэй, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гээд харж хандах, асрах хүнгүй хоцорсон 2-18 насны хүүхдүүд тус төвд хүмүүжиж байна. Тус төвийг 730 гаруй хүүхэд төгсөж амьдралд хөл тавьсан байдаг ба одоо 200 гаруй хүүхэд сурч, хүмүүжин амьдарч байгаа юм. 

Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв үүсгэн байгуулагдсаны түүхт  40 жилийн ойн баяраа угтан байгаатай холбогдуулан 2014.09.24-нд UB PALACE – ын концертын их танхимд хандивын тоглолт зохион байгууллаа. Тоглолтод Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ З.Жарантав, Т.Ариунаа, Ч.Бат-Эрдэнэ, уртын дуучин СТА Я.Болорчимэг болон ардын урлагийн “Хөсөгтөн”, “Жонон” хамтлаг, поп опера “Uvertura”, “Motive” хамтлаг болон Бүх цэргийн дуу бүжгийн чуулга, Өнөр бүл төвийн Өнөр бүл чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм.

Тус хандивын үйл ажиллагаанаас олсон орлогоороо нуруу болон хөлний хүнд гэмтэлтэй хоёр хүүхдийг БНСУ-д эмчилгээнд явуулах бөгөөд ойн баярын хурал, концерт нь энэсарын 10-ны өдөр Соёлын төв өргөөнд болно. 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Өнөр бүл” төвийн хандивын тоглолт амжилттай болов   
Үзсэн: 1921 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй