
Хятадын Юньнань мужид 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, нэг хүн амь үрэгдэн, 324 хүн бэртэж шархадсан талаар "Синьхуа" агентлаг мэдээллээ.
Тус бүс нутагт онц байдлын дээд түвшин зарлажээ. Орон нутгийн цагаар 21:49 цагт газар хөдөлсөн байна. Гамшгийн бүсээс 56.9 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.
Өнгөрөгч наймдугаар сард тус мужид 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, 615 хүн амь үрэгдэж, 2.4 мянган хүн шархадсан билээ.
Хятадад газар хөдөлжээ | ||
Үзсэн: 962 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.