Шууд Chart

Барааг тодорхойлон кодлоход мэргэшүүллээ

2014-10-09 10:10:45

Гаалийн ерөнхий газрын харьяа газар, хороодын барааны ангилал хариуцсан Гаалийн Улсын Байцаагч нарт Барааг Тодорхойлох Кодлох Уялдуулсан Системийн чиглэлээр “Мэргэшүүлэх сургалт”-ыг зохион байгууллаа. Сургалтад Улаанбаатар хот дахь гаалийн газар, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар, Замын-Үүд дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Сайншанд дахь гаалийн газар, Дорнод аймаг дахь гаалийн газар, Гашуунсухайт дахь гаалийн газар, Орхон аймаг дахь гаалийн газар, Говь-Алтай аймаг дахь гаалийн хороо, Бичигт дэх гаалийн хороодоос нийт 30 гаалийн улсын байцаагч хамрагдлаа.

Мэргэшүүлэх сургалт нь БТКУС-ийн жагсаалтын XVI хэсгийн 84, 85-р бүлэгт хамаарах машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн эд ангийг оновчтой зөв тодорхойлж ангилах, онол арга зүйн асуудлаар цогц мэдлэг олгох, жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг нэг мөр ойлгох чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэгдсэн юм.
 
Мөн ГЕГ-ын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн ГУБ Н.Цолмон, Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын мэргэжилтэн Н.Энхтөр нар хичээл зааж, хариуцсан чиглэлээр шинэ мэдээ, мэдээлэл өглөө.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Барааг тодорхойлон кодлоход мэргэшүүллээ  
Үзсэн: 3984 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй