Шууд Chart

47 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ

2014-10-09 10:27:52

Энэ сарын 8-9-нийг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1811 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 60 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 47 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Нийслэлд золгүй байдлаар дөрвөн хүн нас барсан, хулгайлах гэмт хэрэг 13, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх хоёр, залилан мэхлэх үйлдэл хоёр, танхайрах 11 гэмт хэрэг гарчээ. Харин зам тээврийн хэрэг 20, осол 24 гарч, 24 хүн гэмтсэн байна. 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

47 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ  
Үзсэн: 2059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй