"Улаанбаатар олон улсын кино наадам"-ын энэ жилийн онцлох орноор Турк улс сонгогдон оролцож байна. Шилдэг бүтээлээс бүрдсэн “Туркийн кино өдөрлөг”-ийг Туркийн Элчин Сайдын Яамтай хамтран энэ сарын 9-нд нээлээ.
Тус хөтөлбөрт 2014 оны Каннын Олон улсын кино наадмын "Алтан навч" шагналт, Туркийн нэрт найруулагч Нур Билгэ Жэйланы "Өвлийн ичээ" киног үзүүлж, Берлиний Олон улсын кино наадмын дэргэдэх “Дэлхийн кино урлагийн сангийн шилдэг гурван бүтээлийг олон нийтэд мөн дэлгэх юм.
Түүнчлэн наадам зохион байгуулагчид энэ жилээс хамтран “Монгол кино хөтөлбөрийг Монголын кино урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан нь тус наадмын нэгэн онцлог бөгөөд 2013-2014 онд бүтээсэн найруулагч И.Нямгаваагийн “Хязгааргүй”, залуу найруулагч М.Ивээлийн “Цэн тогоруу" зэрэг бүтээлийг олон нийтэд үзүүлнэ. Харин энэ онд бүтээгдсэн Л.Таванбаярын “Хүдэн” уран сайхны киногоор уг наадмаа нээсэн нь Монголын кино урлаг ямар түвшинд байгааг харууллаа.
ССАЖЯ энэ жилээс эхлэн УБОУКН-ын олон улсын киноноос үзэгчдийн таашаалд нийцсэн киног шалгаруулах гэж байгаа юм байна. Шалгарсан кинонд “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг энэ сарын 12-нд гардуулах аж.
“Хүдэн” уран сайхны киногоор нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 1177 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.