Шууд Chart

Эмэгтэй жүдочдын хоолноос гарсан хэрэглэлийг “дэлгэв”

2014-10-09 10:50:47

“Инчён-2014” Азийн наадмын үеэр Монголын баг тамирчдыг нэлээд бухимдуулсан олон зүйл болсны нэг нь эмэгтэй жудочдын хоолонд хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл хийсэн асуудал байлаа. Тус асуудлаарх зураг болоод албаны хүний яриаг Азийн наадмыг сурвалжлахаар явсан сэтгүүлч дэлгэж, polit.mn сайтад нийтэлжээ. Энэ талаар Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч  М.Бөхбат ярихдаа “Хоолноос гарсан тэр бохир зүйлийг битүүмжлээд Монголд авчирсан. Тэгээд шинжилгээнд өгсөн. ДНХ-ийн шинжилгээнд оруулахад өчигдөр хариу нь гарч, хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл болох нь тогтоогдсон байгаа. Мөн мэргэжлийн хяналтын газарт үлдсэн хоолыг шинжилгээнд өгсөн. Тэр хоолноос халдварт өвчин, хар тамхи илэрч болзошгүй тул сэрэмжлэх үүднээс энд авчирсан. Хурууны хээг шалгуулахад тээвэрлэлтийн явцад алга арилсан байна гэсэн. Эмэгтэй бөхчүүд хувцсаа сольдог учраас тэр өрөөнд камер байгаагүй. Үүнийг манай тамирчдын хоолонд хэн хийсэн бэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Ер нь тэр хоолыг идээд дэвжээнд гарсан манай охидын сэтгэл санаа маш их унасан байсан. Би тэр барилдааныг харж чадаагүй юм. Бараг л зодолдохоос наагуур юм болсон гэж байна билээ. Зохион байгуулах хорооноос уучлалт гуйж Монгол руу нисэхээс цагийн өмнө эмэгтэй жүдочдод гарын бэлэг өгсөн. Гэхдээ би нэг зүйлийг тодорхой хэлсэн. "Би уучлалтыг хүлээж авахгүй. Манай эмэгтэй жүдочдын хувьд насан туршид нь муухай дурсамж үлдээлээ. Үүнийг амархан мартахгүй биз" гэсэн. Манай зарим жүдоч "Энэ бол их спорт шүү дээ. Бид нарыг ингэтлээ үзэн яддаг юм уу" гэж байгааг сонсоход надад хэцүү санагдсан” гэжээ. 

Дээрх асуудалтай холбогдуулан Азийн наадмыг зохион байгуулагч БНСУ-ын холбогдох албаныханд хандахад асуудлыг олон нийтэд зарлахыг хүсэхгүй байсан бөгөөд сөрөг мэдээллийг намжаахыг оролдож байсан гэнэ. Учир нь хэдхэн сарын өмнө Солонгост хөлөг онгоц живж, олон хүүхдийн амь нас эрсдэж улс орон даяар олон хоног гашуудлын байдалтай байсан билээ. Нэг талаараа Солонгосын иргэд улс орныхоо төрийн өндөрлөгүүдэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм. Энэхүү үл ойлголцлыг арилгаж Азийн наадмаараа бахархал, эв нэгдлээ сэргээх гэж асуудлыг хэвлэл мэдээллээр гаргалгүй бодлогоор дарж байсан аж.


 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Эмэгтэй жүдочдын хоолноос гарсан хэрэглэлийг “дэлгэв”  
Үзсэн: 1888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-10-09 10:58
ДАМСК ГЭЖ БИЧИХ НЬ ЗӨВ ҮҮ ? БУРУУ ЮУ? БОДОЛТОЙ БАЙМААР БАЙНА ШҮҮ... ДУРАКУУДАА

Бидэнтэй нэгдээрэй