
“АПУ” компанийн гэрээт борлуулагч Б.Алтанхуягийг хөнөөсөн этгээдийг энэ сарын 1-2-нд шилжих шөнө саатуулсан. Мөрдөн байцаалтын явцад тухайн этгээд шунахайн сэдлээр борлуулагч залууг хөнөөснөө хүлээсэн юм.
Гэмт этгээд нь талийгаачийн хамгийн сүүлд бараагаа өгсөн “Хадат мянган” дэлгүүрийн эзэн П гэгч байсан байна. Түүнд цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Тус зүйл ангид “Шунахайн сэдэлтээр хүнийг алсан бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэж заасан байдаг” аж.
Эргэн санахад, Б.Алтанхуяг нь өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр Гачууртаас Хонхор хүртэлх дэлгүүрүүдэд борлуулалт хийсэн байдаг. Эхний гурван дэлгүүрээр ганцаараа борлуулалт хийсэн нь тухайн дэлгүүрүүдийн камерын бичлэгт баримт болон үлджээ. Харин хамгийн сүүлд “Хадат мянган” дэлгүүрээр борлуулалт хийхдээ хар нүдний шил, малгайтай залуутай хамт явж байсан гэж тус дэлгүүрийн эзэн П цагдаагийн байгууллагад худал мэдүүлсэн байдаг. Гэвч үүнийг хэн ч баталж чадаагүй. Учир нь “Хадат мянган” дэлгүүр нь камергүй байсан тул хар шилтэй, малгайтай залууг дэлгүүрийн эзнээс өөр хэн ч хараагүй байсанд цагдаа нар сэжиглэжээ. Энэ нь дэлгүүрийн эзэн П-г сэжиглэн шалгах гол зангилаа болж өгсөн байна.
Борлуулагч залууг хөнөөсөн этгээд цагдаа нарыг төөрөгдүүлж байжээ | ||
Үзсэн: 1141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.