Шууд Chart

Б.Бүлтэн нарт холбогдох хэргийг буцаав

2014-10-09 11:21:33

Хүний гавьяат эмч Б.Бүлтэн, С.Энхзаяа, н.Цовоо, н.Мөнхцэцэг, н.Соёлмаа нарын таван хүнд "Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хариуцлагагүй биелүүлснээс өвчтөн нас барсан” гэх үндэслэлээр хэрэгт холбогдуулан шалгаж, хэргийн анхан шатны шүүхийг өчигдөр эхэлсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Учир нь шинжээчийн дүгнэлтийг хэрэгт холбогдсон эмч тус бүр дээр дахин гаргах шаардлагатай гэж үзсэн байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний төвийнхөн “Эдгээр эмч Баянзүрх дүүргийн иргэн Ц-д кесарево хагалгаа хийхдээ эхэсийг гүйцэд гаргаагүйгээс эмэгтэйн саванд эхэс үлдэж, гурван удаа мэс засалд орсон боловч эмэгтэй амиа алдсан. Энэ нь эмч нар ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж, хохирогч эмэгтэйн саванд юм үлдээснээс болсон” гэсэн дүгнэлт гаргаж байжээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Б.Бүлтэн нарт холбогдох хэргийг буцаав  
Үзсэн: 1035 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй