Шууд Chart

МҮОНРТ, Дилав хутагт сан, Америкийн Монгол судлалын төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2026-05-11 14:17:29

“Хутагт, Латтимор хоёр, тив дамнасан өв” Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны тавдугаар сарын 12-13-ны өдрүүдэд болно. Энэ симпозиумд Монгол, АНУ, Их Британи, Япон зэрэг улсын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид оролцож, Дилав хутагт Жамсранжав болон Оуэн Латтимор нарын нөхөрлөл, амьдрал үйл хэрэг, өвийн талаар илтгэл хэлэлцүүлнэ.

Өнөөдөр МҮОНРТ, Дилав хутагт сан, Америкийн Монгол судлалын төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Дилав хутагт Данзанламэд “Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз монголын ард түмэнд олон талын мэдээллийг түгээж ард олныг соён гэгээрүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Өнөөдөр бид хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаа нь МҮОНРТ төдийгүй, Дилав хутагт сангийн хувьд цаашид түүхэн судалгаа хийх, ард түмэнд мэдээлэл түгээх чиглэлээр нэлээд чухал алхам хийж байна. XX зууны үеийн Монголын тухайн үеийн түүх улс төрийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй судалгаа хийхэд их үүрэг болох гэрээг байгуулж байгаа. Дилав хутагт улс орныхоо эв нэгдэл тусгаар тогтнолын төлөө, мөн улс орноо олон улсад таниулахын төлөө НҮБ-ийн албан ёсны гишүүнээр элсүүлэхэд ямар төлөөллийн үйл ажиллагаа хийж явсныг маш нарийн дэлгэрэнгүй судалгааг энэ гэрээний хүрээнд хийнэ. Энэ хамтын ажиллагааг эхлүүлснээр цаашид илүү их мэдээлэл олж авах үүд хаалгыг нээж байна. Дилав хутагтынхаа бүтээсэн үйл хэрэг зорьсон санаа бодол талаар үнэн зөв мэдээлэл орж авахад энэ хамтын ажиллагааны хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна.

Дилав хутагтын өмнөх дүрийн талаар судалгаанууд хийгдэхдээ монголын эрдэмтэд нэг нэгнийхээ хийсэн судалгааг хуулаад байгаа юм шиг санагддаг.Тухайлбал Дилав хутагт Нанжийнд байсанд Төвдөд, Энэтхэг, Өвөрмонголд байсан. Эдгээр очиж байсан газарт ямар хүмүүстэй уулзаж байсан. Ямар мэдээлэл солилцож байсан талаар зорьж очиж судалгаа хийсэн хүн ховор дутагдалтай байдаг. Дилав хутагт БНХАУ, Энэхтэг төвдөд очиж байсан. АНУ руу явсан гэдэг ерөнхий зүйл ярьдаг. Тухайн очиж байсан газартаа юу хийж байсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл бага байдаг. Өнөөдрийн бидний байгуулсан хамтын ажиллагаа, санамж бичгийн хүрээнд Дилав хутагтын талаарх нарийн мэдээлэл судлагдаж ил гарч ирнэ гэж найдаж байна” гэв.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл “МҮОНРТ, Дилав хутагт сан,Америкийн Монгол судлалын төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэ санамж бичгийн гол утга учир нь Дилав хутагтын нууцаас гарсан материалууд болон Дилав хутагтын үлдээсэн өв, Дилав хутагт Оуэн Латтимор гэдэг хүнтэй нийлж монголын түүх өв соёлын талаар хэрхэн тэмцэж байсан талаарх материалтай танилцаж, баримт кино хийнэ. Мөн бичлэг баримт материалуудыг архивд авч үлдэх юм. Монголын ард түмэн энэ материалтай танилцах, ямар үйл явдал болж өнгөрсөн талаар бүх үзэгч сонсогчид хүлээж байгаа байх. Материалыг олж баримт кино хийж, архивд хадгалан үлдээнэ гэдэг нь уран бүтээлчдийн хувьд гэсэн хамгийн том боломж юм” гэдгийг онцолсон юм.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

МҮОНРТ, Дилав хутагт сан, Америкийн Монгол судлалын төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа  
Үзсэн: 76 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй