Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан

2026-05-11 15:16:38

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 

2026 оны тавдугаар сарын 11-ний 20 цагаас 
2026 оны тавдугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. 

Салхи: Нутгийн баруун болон хойд хэсгээр өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж шороон шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1-4 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 5-10 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгаар халж 33-38 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 8-13 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.


2026 оны тавдугаар сарын 13-наас
2026 оны тавдугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 13-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хэсгээр эрс сэрүүсэж Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1...-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан  
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй