“Улаанбаатар төмөр зам” хамтарсан компани нийтийн тээвэрт явуулахаар РА-2 маркийн “Railbus” төмөр замын автобусыг өнгөрөн зургаадугаар сард оруулж ирсэн.
Уг "Railbus"-ыг Амгалан-Толгойтын чиглэлд анхлан зорчуулж, тасалбарыг 3000 төгрөг байхаар тооцсон талаар албаныхан хэлж байсан. Төмөр замын автобус ашиглалтад орсон цагаасаа зорчигчдын тоо багатайгаас үүдэн эдийн засгийн хувьд алдагдалтай байна гэсэн шүүмжлэлүүд гарсаар байсан юм.
Тэгвэл 125 сая ам.долларын төслийн хүрээнд нийслэл хотноо ирсэн "Railbus"-ыг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн зорчигч тээвэрлэхийг түр хугацаанд зогсоосон байна.
Энэ талаар “Улаанбаатар төмөр зам” хамтарсан компанийн Хэвлэл мэдээллийн ажилтан н.Сэнгээгээс тодруулахад, “Railbus-ыг түр зогсоосон нь үнэн. Улаанбаатар-Дарханы чиглэлд явуулах боломжийг судалж байгаа. Судалгааны ажил дуусангуут албан ёсоор мэдээлэл өгнө” гэлээ.
"Railbus"-ыг Улаанбаатар-Дарханы чиглэлд явуулахаар судалж байна | ||
Үзсэн: 2489 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.