ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд найрамдах Серби улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йович, Төрийн нарийн бичгийн дарга нарын танхимын сайд-зөвлөх Елена Предожевич, Бүгд найрамдах Серби улсын Гадаад харилцааны яамны Ази-Номхон далайн газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Марич Вречер, Бүгд найрамдах Серби улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул Б.Зоригт нарыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, эдийн засагт эзлэх байр суурь, энэ салбарт баримталж буй бодлого, үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулж, Бүгд найрамдах Серби улстай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар байр сууриа илэрхийлэв.
Тухайлбал, Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээрт нэгдсэн гэдгийг дурдаж, хамтын ажиллагааны салбар, чиглэлийг тодорхойлж, хоёр улсын бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн уулзалтыг зохион байгуулж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэллээ.
Бүгд найрамдах Серби улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йович хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал Монгол Улс Евразийн холбооны чанар, стандартыг хангаж чадвал Серби улс Монголоос мах импортлох боломжтой. Харин Серби улс Монгол руу жимс, жимсгэнэ экспортлох боломжийг судалж байгаа гэв.
Цаашид хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар тодорхой санал боловсруулан, хамтран ажиллахаар боллоо. гэж Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

| Төрийн нарийн бичгийн дарга Бүгд Найрамдах Серби Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йовичтой уулзлаа | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.