Монголбанкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 32.8 сая ам.долларыг 1844.50-1846.90 төгрөгийн ханшаар, 99.3 сая юанийг 300.20-301.11 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санал ирүүлсэн бөгөөд тус банк 1846.55 төгрөгийн хаалтын ханшаар 10.5 сая ам.доллар, 300.80 төгрөгийн хаалтын ханшаар 52.5 сая юань худалдав.
Мөн энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 25.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 6.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүллээ.
10.5 сая ам.доллар худалдав | ||
Үзсэн: 1738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.