Засгийн газраас Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.
Тус хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдаж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тосны бүтээгдэхүүн, химийн үйлдвэрийг бусад дагалдах үйлдвэрийн хамт байгуулах, Ховд аймгийн Ховд гол дээр эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулах үүрэг бүхий Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барихаар тусгасан. Эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой дээрх томоохон төслүүд санхүүжилттэй холбоотой зогсонги байдалд орсон.
Иймд гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх тодорхой төслүүдийн санхүүжилтийн хэлэлцээрээр тогтоосон хугацаанд ашиглаж, төслийг бүрэн ашиглалтад оруулахад эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүссэн учир хуулийн төслийг боловсруулсан талаар Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав.
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг баталснаар стратегийн чухал ач холбогдолтой дотоодын бензин, түлшний хэрэглээний 55 хувийг хангах, Газрын тосны үйлдвэр, баруун таван аймгийг эрчим хүчээр хангах Эрдэнэбүрэнгийн УЦС гэсэн дээрх хоёр томоохон төсөл хэрэгжих боломж бүрдэнэ гэж Сангийн яамнаас мэдээллээ.
| Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.