Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нийт нутаг, Хөвсгөл, Архангай, Булганы өмнөд, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зүүн, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр хуурайшилт их болон нэн их хуурайшилттай байна.
Иймд иргэн та:
• Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс, нурмыг бүрэн унтраах
• Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
• Машин техникийн утааны яндан, оч баригчтай болгох
• Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худагны эргэн тойронд цурав татах, шороон зурвас гаргах
• Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийхийг зөвлөж байна.

| Ихэнх нутгаар хуурайшилт их байна | ||
| Үзсэн: 90 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.