Шууд Chart

Аймгийн төвөөс алслагдсан сумдад хугацаа нь дууссан эм, тариа хуваарилдаг байжээ

2014-10-09 15:38:18

Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газрын эмийн асуудал хариуцсан мэргэжилтэн аймгийн төвөөс алслагдсан сумдад хүчинтэй хугацаа дууссан болон дуусах дөхөж буй эм, эмнэлгийн хэрэгслийг хуваарилдаг байсныг Мэргэжлийн хяналтын байгууллага тогтоожээ.

Хөвсгөл аймагт хийсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчдын шалгалтаар Цагааннуур, Улаан-Уул сумдад тусламж, үйлчилгээнд хугацаа дууссан эм, урвалж бодис, эмнэлгийн хэрэгсэл хэрэглэж, зарим сумдад нярайн тусламж үйлчилгээнд шаардлага бүхий хэрэгслүүд жигд хуваарилагдаагүй нь тогтоогджээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Аймгийн төвөөс алслагдсан сумдад хугацаа нь дууссан эм, тариа хуваарилдаг байжээ  
Үзсэн: 1500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй