Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сартай харьцуулахад 0.6 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 1.4 хувиар өсчээ. Тодруулбал, дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.5 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх долоо хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.6 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй гарчээ.
Мөн цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар өссөн бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 3.6 хувиар өссөн бол өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Түүнчлэн хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.9 хувь, манжингийн үнэ 7.9 хувь, луувангийн үнэ 3.5 хувь, сонгины үнэ 2.6 хувь, байцааны үнэ 2.0 хувиар буурсан байна. Савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.0 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 2.8 хувь, задгай сүүний үнэ 4.8 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхоос сүүний үнэ өөрчлөлтгүй байлаа.
Харин ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 1.5 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Хүнсний гол нэрийн барааны үнэ 0.6 хувиар буурчээ | ||
Үзсэн: 1676 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.