Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 3.0 хувь, үхрийн ястай махны үнэ 1.2 хувь, адууны махны үнэ 0.8 хувь, ямааны махны үнэ 5.1 хувиар буурч, үхрийн цул махны үнэ 3.2 хувиар өсчээ.
Үүнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 5.3 хувиар өсч, үхрийн цул махны үнэ 1.3 хувь, ямааны махны үнэ 0.5 хувиар буурч, адууны махны үнэ, үхрийн ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.
Тодруулбал, 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6205 төгрөг, үхрийн /ястай/ мах 7545 төгрөг, үхрийн цул мах 9710 төгрөг, адууны мах 5620 төгрөг, ямааны мах 5340 төгрөгийн үнэтэй байгаа аж.
Үхрийн цул махны үнэ 3.2 хувиар өсчээ | ||
Үзсэн: 1540 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.