Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газар нь ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 2024-2026 оны үйл ажиллагааны тайланг боловсруулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, соёлын баримтат өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл, судалгаа, бүртгэл, хэрэгжилтийн мэдээг нэгтгэн цуглуулж, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, цаашдын зорилт арга хэмжээг тусгасан тайлан боловсруулах зорилготой юм.
Зохион байгуулах ажлын хүрээнд холбогдох байгууллагуудад тайлангийн мэдээлэл ирүүлэх чиглэл хүргүүлж, тайлан боловсруулах арга зүйн зөвлөгөө өгөх, баримтат өвийн бүртгэл, хадгалалт хамгаалалт, цахим мэдээллийн сангийн нөхцөл байдлын мэдээлэл цуглуулах, орон нутгийн байгууллагуудын тайлан мэдээг нэгтгэн боловсруулах зэрэг ажлууд хийгдэнэ.
Энэхүү ажил хэрэгжсэнээр Монгол Улсын “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн тайлан боловсруулагдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоо сайжирч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахад суурь баримт, судалгаа бий болно гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.
| “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн үйл ажиллагааны тайлан боловсруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулна | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.