Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан

2026-05-23 15:11:16

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Тавдугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө нутгийн зүүн хагаст, 24-нд нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна. 


2026 оны 05-р сарын 23-ны 20 цагаас 05-р сарын 24-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа голын сав газраар, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, нойтон цас орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хагаст, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө сэрүүсэж 13-15 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө сэрүүсэж 12-14 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө сэрүүсэж 12-14 хэм дулаан байна.


2026 оны 05-р сарын 25-наас 2026 оны 05-р сарын 29-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 25-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 26, 27-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр 2-7 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна. Тавдугаар сарын 27-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд ихэнх нутгаар дулаарна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан   
Үзсэн: 86 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй