
Сумо бөхийн 2016 оны ДАШТ-нийг эх орондоо зохион байгуулахаар болсон талаар Монголын Сумо бөхийн холбооноос мэдээлэл хийлээ. Манай Сумо бөхийн холбоо ДАШТ-нийг зохион байгуулах эрхийн төлөө Египет улсын Сумо бөхийн холбоотой өрсөлдөж ялалт байгуулжээ. Одоогоор ДАШТ-нийг 2016 оны долоодугаар сарын 30, 31-ний өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт хийхээр төлөвлөөд буй аж.
Дээрх ажлын хүрээнд энэ жилийн Сумо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх 11 дүгээр сарын 8, 9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг Олон улсын Сумо бөхийн дүрмийн дагуу насны ангилал бүрт эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жингийн болон багийн барилдаанаар явуулах юм байна.
Сумогийн ДАШТ-нийг Монголд зохион байгуулна | ||
Үзсэн: 1272 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.