Шууд Chart

“Сувилахуйн боловсрол ба тусламж үйлчилгээний шинэчлэл–2026” Олон улсын Симпозиум зохион байгуулагдлаа

2026-05-26 12:49:37

Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС), Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Сувилахуйн боловсрол ба тусламж үйлчилгээний шинэчлэл–2026” олон улсын симпозиумыг зохион байгууллаа.

Симпозиумд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ болон дотоод, гадаадын зочид төлөөлөгчид оролцов.

Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар сувилахуйн боловсрол, төгсөлтийн дараах сургалт, хүний нөөцийн тогтолцооны шинэчлэл нь эрүүл мэндийн салбарын тогтвортой хөгжлийн чухал үндэс гэдгийг онцолж, ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоо боловсронгуй болж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын чадавх нэмэгдэж байгааг тэмдэглэлээ.

Симпозиумын хүрээнд Япон Улсын сувилахуйн боловсрол, эмнэлгийн тусламж үйлчилгээний туршлага, хүн төвтэй сувилахуйн үйлчилгээ ба чанар, эмнэлзүйн сургалтын тогтолцоо, сувилахуйн менежментийн асуудлаар илтгэлүүд хэлэлцүүллээ.

Энэхүү симпозиум нь сувилахуйн боловсрол, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүний нөөцийн хөгжлийг шинэ шатанд гаргах чиглэлээр төр, боловсрол, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой арга хэмжээ боллоо

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Сувилахуйн боловсрол ба тусламж үйлчилгээний шинэчлэл–2026” Олон улсын Симпозиум зохион байгуулагдлаа  
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй