Шууд Chart

Монголд спортын Хутга шидэлтийн Азийн АШТ болно

2026-05-26 13:33:53

Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын танхимд Монголын спортын хутга шидэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн болохтой холбогдуулан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Спортын хутга шидэлтийн анхдугаар УАШТ энэ сарын 29-31-ний өдрүүдэд “Наран спорт” төвд болох бөгөөд насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй тус бүр таван зайд болон өсвөр үе, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын ангилалд өрсөлдөөн өрнөнө.

Тэмцээн зохион байгуулснаар үндэсний хэмжээнд тус спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын спортоор хичээллэх оролцоог нэмэгдүүлэх, тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөх тамирчдыг нээн илрүүлэх зорилгыг агуулж байна. 

Монголын хутга шидэлтийн спортын баг тамирчид өнгөрсөн хугацаанд олон улсын тэмцээнээс нийт 56 медаль хүртжээ. Тодруулбал, ДАШТ-ээс 9 алт, 9 мөнгө, 14 хүрэл, Дэдхийн цомоос 1 алт, 1 хүрэл, Азийн АШТ-ээс 3 алт, 3 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн бол Дэлхийн гардан тулааны их наадмаас 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн байна.

Өнгөрсөн жил манай улсад спортын хутга шидэлтийн ДАШТ зохион байгуулсан бол ирэх сарын 25-30-нд Дархан-Уул аймагт Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

 

Нийтэлсэн: О.Бадамсүрэн

Монголд спортын Хутга шидэлтийн Азийн АШТ болно  
Үзсэн: 59 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй