Шууд Chart

“Хайрын эгшиг” ирэх сарын эхээр тоглогдоно

2014-10-09 17:00:00

МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүр “Хайрын эгшиг”  бие даасан тоглолтоо ирэх арваннэгдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд Соёлын төв өргөөнд тоглох гэж байна. Уг тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр “Баянгол ресторанд” боллоо. Хэвлэлийн хуралд МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүр, жүжигчин Ч.Ундрал, СТА, хөгжмийн зохиолч Ц.Байдраг нарын уран бүтээлчид оролцсон юм.

Дуучин бүсгүй Японд байхдаа 500 гаруй хүмүүнлэгийн тоглолт зохион байгуулж, өөрийн “Оюунтүлхүүр” сангаараа дамжуулан, өнөөдрийг хүртэл олон зуун хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна. Тэрбээр Япон-Монголын харилцаанд тодорхой хувь нэмэр оруулж, Японы ард түмэнд Монголын өв соёл, зан заншил урлагийн талаарх мэдээллийг хүргэж эх орноо сурталчилж байгаа анхны монгол дуучин юм. Тиймээс түүнийг хоёр орны найрамдалт харилцаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, Японы Засгийн газраас нэрэмжит шагналаа олгож байгаа бөгөөд тоглолтын үеэр шагналыг гардуулах юм байна. Мөн түүний тухай өгүүлэх хөрөг нэвтрүүлгийн хөтлөгчөөр жүжигчин Ч.Ундрал ажиллаж байгаа бол уг нэвтрүүлэгт Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Их аварга Д.Дагвадорж, Ардын жүжигчин Н.Жанцанноров нар оролцож буй юм байна. 
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Хайрын эгшиг” ирэх сарын эхээр тоглогдоно  
Үзсэн: 1357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй