Боловсролын яам Азийн сан хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2025–2027 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, хүрсэн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо.
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн, цэцэрлэгүүдийн номын сангийн баяжуулалтыг дэмжих;
-Сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг бусад их сургуулиудад сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, туршлага судлах;
-Хэрэгжүүлсэн ажлуудын үр нөлөөнд үнэлгээ хийх;
-Унших чадварыг дэмжих хөтөлбөрөө үргэлжлүүлэх, тэр дундаа шинэчилсэн хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих;
-Сургуулийн номын санг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.
Монгол Улсын Боловсролын яам, Азийн сан хоорондын хамтын ажиллагааны хүрээнд "Өв соёл – Хамтдаа уншъя” аян гэр бүлийн орчин дахь уншлагын дадал, өв соёлыг өвлүүлэх боловсролын оролцоог нэмэгдүүлэхэд томоохон үр нөлөө үзүүлсэн.
Уг аянд 960 цэцэрлэгийн 6634 бүлгийн 163,242 хүүхэд, 94,864 эцэг эх, асран хамгаалагч хамрагджээ. Мөн хүүхдийн номын агуулгыг эцэг эх, багш нарт ойлгомжтой хүргэх зорилгоор 13 цуврал “Номын задлан” видео контентыг цахим сувгуудаар түгээж байна.


| Боловсролын сайд Азийн сангийн дэд Ерөнхийлөгч Марк Кэйнигтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал солилцлоо | ||
| Үзсэн: 138 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.