Шууд Chart

Он гарснаас хойш 680 хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагджээ

2026-05-29 15:04:59

Прокурорын байгууллагаас 2026 оны эхний 5 сарын байдлаар нийт 680 хүүхэд холбогдсон 470 хэрэгт хяналт тавьжээ.

Үүнээс энэ онд 496 хүүхдийг 315 хэрэгт яллагдагчаар татан шалгасан байна.

Прокуророос 208 хүүхдэд холбогдох 187 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан 680 хүүхдийн 42 орчим хувь нь “Өмчлөх эрхийн эсрэг”, 38 орчим хувь нь “Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг буюу хүний эрүүл мэндэд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдсон байгаа нь хамгийн их байна.

Мөн “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг”, “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг” болон “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт холбогджээ.  


Он гарснаас хойш 680 хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагджээ  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй