Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

2026-05-30 06:17:38

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 

2026 оны тавдугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд болон хойд хэсэг, Хэрлэн, Улз голын хөндийгөөр 26-31 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойшдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өмнөх хоногоос 6 хэмээр сэрүүсэж, 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өмнөх хоногоос 3 хэмээр сэрүүсэж, 24-26 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өмнөх хоногоос 4 хэмээр сэрүүсэж, 19-21 хэм дулаан байна.


2026 оны тавдугаар сарын 31-нээс
2026 оны зургаадугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 6-р сарын 01-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 02-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 31-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, талын нутгаар, 6-р сарын 01, 02-нд говь, тал, хээрийн нутгаар, 03-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 31-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нийт нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

 


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан  
Үзсэн: 57 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй