Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.
Энэ жил нийт 12,306, үүнээс нэгдүгээр зэргийн одонг 1,645, хоёрдугаар зэргийн одонг 10,661 эх хүртлээ.
Ээжүүдийн 50 хувь буюу 6,163 нь 33-39 насных бөгөөд хамгийн ахмад нь 94, хамгийн залуу нь 22 настай байлаа.
Ээжүүдийн ач гавьяа, хөдөлмөр зүтгэлийн үр шимийг удам судар, гэр бүл, ураг төрөл, үндэстнээрээ хүртдэг учир Монгол төр хүндэтгэл үзүүлж, алдаршуулдаг сайхан уламжлалтайг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэлээ.
Тэрбээр алдарт эхчүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Ерөнхийлөгч санаачилга гаргасны дагуу Алдарт эхийн одонг дагалддаг мөнгөн урамшууллыг 2025 оноос хоёр дахин нэмээд байна.
Өнгөрсөн жил улсын хэмжээнд 14,480 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон авсан юм.





| Алдарт эхийн одонг 12.306 ээж хүртлээ | ||
| Үзсэн: 74 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.