Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Увс нуурын савын Хангилцаг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 5-40 см давсан байна.
Харин Бэлтэс голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5 см буурсан хэдий ч үерийн түвшинг 60 см давсан байдалтай байна.
Маргааш буюу тавдугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл болон Хутаг-Өндөр сум орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
| Үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна | ||
| Үзсэн: 84 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.