Шууд Chart

Уул уурхайн компаниудад хяналт шалгалт хийж байна

2026-05-30 16:44:47

Уул уурхайн салбар дахь байгаль орчны менежментийг сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хүний аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн албан даалгаврыг холбогдох яамд, агентлаг болон аймгийн Засаг дарга нарт хүргүүлсэн.

Энэ хүрээнд Салбарын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу Төв, Баянхонгор, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн компаниуд холбогдох хууль, тогтоомжийг дагаж мөрдөж байгаа эсэхийг шалгах чиг үүрэг бүхий гурван ажлын хэсгийг Эрдэс баялаг, аж үйлдвэрийн яамтай хамтран байгууллаа.

Яг одоо БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очироор ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж байна.

Шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хэрэгжилт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан хайгуулын цооног, ухсан нүхийг хаах, аюулгүй байдлыг хангах, нөхөн сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн эсэхийг нягталж байна.

Тодруулбал, бага насны хүүхэд цооногт унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан Төв аймгийн Заамар сум дахь “Рэдвулкан” ХХК-ийн MV-015479 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд БОУАӨЯ, ЭБАҮЯ-ны хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалт хийж байна.

“Рэдвулкан” ХХК нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан ажлыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэрэгжилтийг журамд заасны дагуу дүгнүүлээгүй, ашиглалтын талбайд хайгуулын ажил гүйцэтгэхдээ холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдээгүйгээр үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчил гаргасан байна.

Мөн хайгуулын өрөмдлөгийн явцад хөдөлмөрийн аюулгүй байдлыг дагаж мөрдөөгүй, холбогдох хууль, журмын дагуу үйл ажиллагаа эрхлэх зохих зөвшөөрөл аваагүй, хайгуулын ажлын улмаас үүссэн өрөмдлөгийн нүх, цооногийг бүрэн булж битүүмжлээгүй нь хүний амь нас хохирох эрсдэлт нөхцөл байдлыг бий болгосон гэж тогтоогдоод байна.

Хяналт шалгалтын үеэр аврах үйл ажиллагааны улмаас хөндөгдсөн талбай болон хайгуулын ажлын явцад үүссэн, нөхөн сэргээгдээгүй байсан цооногуудыг Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хааж, аюулгүй болгох арга хэмжээ авч байна.

Хяналт шалгалт үргэлжилж байгаа бөгөөд шалгалтын дүнг үндэслэн хүн, мал амьтан, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна гэж


Уул уурхайн компаниудад хяналт шалгалт хийж байна  
Үзсэн: 59 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй