Шууд Chart

Авлигын эсрэг бүсчилсэн сургалт үргэлжлэн явагдана

2014-10-10 09:25:01

Авлигатай тэмцэх газраас мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан баруун бүсийн сургалтыг Ховд аймагт анх удаа зохион байгууллаа. 

Сургалтад Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймаг, 91 сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын ажлын алба болон Засаг даргын дэргэдэх агентлагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах 242 эрх бүхий албан тушаалтныг хамруулж, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох журмыг таниулах, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн програм хангамж, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны талаар арга зүйн зөвлөгөө өгч, хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэхэд үүсч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцов.
 
Авлига, ашиг сонирхлын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлж, 2014 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг сайн зохион байгуулж, идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажилласан Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ-ын ажлын алба, Говь-Алтай аймгийн Дарви, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газраас баярын бичиг, дурсгалын зүйлээр шагнасан юм.
 
Бүсчилсэн сургалтыг цаашид Архангай, Дархан-Уул, Дорноговь, Улаанбаатар хотод зохион байгуулж, төрийн байгууллагын салбар, нэгжүүдэд ажиллаж байгаа нийт 1200 гаруй эрх бүхий албан тушаалтныг хамруулахаар төлөвлөж байгаа аж. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Авлигын эсрэг бүсчилсэн сургалт үргэлжлэн явагдана  
Үзсэн: 1727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй