Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.
2026 оны зургаадугаар сарын 01-ний 20 цагаас
2026 оны зургаадугаар сарын 02-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан, өдөртөө, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
2026 оны зургаадугаар сарын 03-наас
2026 оны зургаадугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
03-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04, 05-нд нутгийн зарим газраар, 6-нд нутгийн төв хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 05, 06-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст сэрүүхэн Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3-2 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Орхон, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан | ||
| Үзсэн: 68 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.