Шууд Chart

Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ

2026-06-01 15:49:00

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр /2026.06.01/ Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдийн төлөөлөлтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэв. ”Та нар томчуудаас юу хүсдэг вэ?” гэж түүнийг асуухад, хүүхдүүд “Хайр”, “Бэлэг” хэмээн хариулж байлаа. 

Насанд хүрэгчид үр хүүхдүүдийнхээ төлөө ажиллаж, хөдөлмөрлөж, тэдний гэрэлт ирээдүйг бий болгох үүрэгтэй. УИХ-ын гишүүд ч ялгаагүй бодлого, шийдвэрээрээ хүүхдүүд та нарт аюулгүй, амар тайван амьдрал, хүртээмжтэй орчинг бий болгохыг зорьж ажиллах болно. Тийм ч учраас парламент энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаараа Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, ЕБС-ийн суралцагчдыг үдийн хоолны үйлчилгээнд үе шаттай бүрэн хамруулах, хоолны чанарыг сайжруулах тогтоол баталсан. Хүүхэд бүрийн оролцоо, дуу хоолой чухал гэдгийг УИХ-ын дарга тэдэнд хандаж хэлсэн. 

Хүүхдүүдийн төлөөлөл УИХ-ын чуулганы хуралдааны танхимд өөрсдийн дуу хоолойгоор хүсэл, эрмэлзэл, тулгамдаж буй асуудлаа илэрхийлж, УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нарт ил захидлуудыг гардуулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ  
Үзсэн: 61 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй