Шууд Chart

ДОХ-оос хойших хамгийн том сорилт – Эбола

2014-10-10 09:30:58

Баруун Африкийн орнууд дахь Эбола вирусын тархалт нь ДОХ/ХДХВ бүртгэгдсэнээс хойш тохиолдож байгаагүй хамгийн том сорилт бэрхшээл болоод байгааг АНУ-ын эрүүл мэндийн салбарын нөлөө бүхий албан тушаалтнуудын нэг Томас Фриден мэдэгдлээ. CDC үндэсний эрүүл мэндийн институтийн захирал Фриден хэлсэн үгэндээ "Дэлхий нийт хурдан шуурхай арга хэмжээ авснаар энэ нь дараагийн ХДХВ болоогүй гэдгийг батлах боломжтой" хэмээн онцлосон байна. Тэрээр Дэлхийн Банкнаас Эбола вирусийн тархалтын талаар зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтын үеэр ийнхүү анхааруулжээ.

Тус вирусын уршгаар 3.860 хүн амь үрэгдсэний дийлэнх нь баруун Африкийн орнуудын иргэд байсан гэж BBC мэдээлж байна. Мөн амиа алдагсдын дунд эрүүл мэндийн байгууллагын 200 гаруй ажилтан байжээ. Үүнээс гадна Испанийн иргэн, сувилагч эмэгтэй тус үхлийн аюултай вирусаар халдварласан нь баруун Африкаас гаднах анхны тохиолдлоор бүртгэгдээд байгаа юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

ДОХ-оос хойших хамгийн том сорилт – Эбола  
Үзсэн: 2230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй