НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна.
Дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорилт, тэдгээрийг шийдэх арга замыг хэлэлцэх юм.
Уг хурлын зохион байгуулалтад ажиллах сайн дурын идэвхтнүүдийн менежментийг хариуцаж буй хамтарсан ажлын хэсгийн төлөөлөл уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, НҮБ-ын Сайн дурынхны төлөөлөгч Фирдавс Файзуллоев, Блерим Азизи болон тус бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ажлын албаны гишүүд оролцов.
Уулзалтаар талууд бэлтгэл ажлын явцын талаар саналаа солилцов гэж Монголын улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ.
| Хамтарсан ажлын хэсгийн төлөөлөл уулзалт зохион байгуулав | ||
| Үзсэн: 60 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.