БНСУ-ын алдарт жүжигчин И Со Жин (Lee Seojin) Японы “Ниппон зайдан” ТББ-тай хамтран хүрээлэн байгаа байгаль орчин хамгаалах “Let,s Tree” сан байгуулснаа зарлалаа. Уг сан нь Японы байгалийн бохирдол, Ази тивийн цөлжилтийн эсрэг тэмцэх зорилготой гэнэ. И Со Жин хувиасаа таван сая, БНСУ-ын “GENESIS” зоогийн газрын сүлжээ таван сая иений хандив өргөснөөр тус сан үйл ажиллагаагаа албан ёсоор эхэллээ. Мөн тэрбээр Японы гоо сайхны бараа сурталчилгаанаас орох орлогоо санд зориулж байх аж. “GENESIS” ресторан Япон дахь салбарынхаа орлогын таван хувийг байнга хандивлаж байхаар тохиролцжээ. Гадаад дотоодод ажил төрлөө явуулахад санхүүгийн эх үүсвэр зайлшгүй шаардлагатай. Тиймээс гуравдугаар сард Токиод Япон, БНСУ-ын алдарт загвар өмсөгчид оролцсон шилмэл загварын хандивын шоу зохион байгуулахаар бэлтгэж байна. Эхний үед Японд үйл ажиллагаа явуулах ба удахгүй Монгол, Хятадын цөлжилтийн эсрэг тэмцэж эхлэх юм байна.
М.Сугар-Эрдэнэ
Солонгос од Монголын төлөө | ||
Үзсэн: 1596 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.