Боловсролын сайд Л.Энх-Амгалан Израил Улсаас БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Шир Гидеон Мизрахиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Израил Улстай хөдөө аж ахуйн чиглэлээр их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Израил улсын зүгээс хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, богино хугацааны сургалтыг зохион байгуулах боломжтой.
Монгол улсын хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа 10 оюутанд жил бүр 11 сарын хугацаатай, цалинтай үйлдвэрийн дадлагад хамрагдах, Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлагийн /МАШАВ/ олон улсын мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамрагдах боломжтойг онцоллоо гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

| Израил улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.