Шууд Chart

Хакерууд ATM-ийг "аргалж" бэлэн мөнгө хулгайлжээ

2014-10-10 09:52:38

ATM буюу бэлэн мөнгөний машины сул талыг ашиглан гэмт хэрэгтнүүд богино хугацаанд их хэмжээний мөнгө хулгайлсныг илрүүлээд байна. Интерпол Европ, Латин Америк болон Азийн орнуудад энэ мэт гэмт хэрэг дахин үйлдэгдэж болзошгүйг анхааруулсны зэрэгцээ өргөн хүрээнд мөрдлөг шалгалт хийж эхэлжээ. Хакерууд ATM-д өөрсдийн нууц кодоо оруулж хулгай хийснийг Kaspersky Labs компани  илрүүлж, тэдний энэ үйлдлийг харуулсан бичлэгийг мөн гаргаад байгаа юм. Тодруулбал тэд үйлдлийн систем нь доголдсон бэлэн мөнгөний машинаас ямар нэг картгүйгээр нэг дор 40 ширхэг мөнгөн тэмдэгт авч байжээ. Гэмт хэрэгтнүүд бэлэн мөнгө авах оролдлого хийхээсээ өмнө CD ашиглан сонгосон ATM-дээ Tyupkin хэмээх вирусыг суулгаж байсан аж.

Kaspersky-ийн шинжээч Висенте Диазын мэдээлснээр сүүлийн хэдэн жилийн хугацаанд унших төхөөрөмж, вирус ашиглан ATM-ийг хакердах тохиолдол огцом өсчээ. Бэлэн мөнгөний машины сул тал нь санхүүгийн аюулгүй байдлын салбарынхны анхаарлын төвд байсаар ирсэн юм. Олон ч ATM хуучин програмаар ажилладаг ба тэдгээрийг шинэчлэхэд хүндрэлтэй байдаг нь санхүү болон логистикийн шалтгаанаас үүддэг байна. Мөн бэлэн мөнгөний машинуудын техник хангамжийг сайжруулахад их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Хакерууд ATM-ийг "аргалж" бэлэн мөнгө хулгайлжээ  
Үзсэн: 1986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй