Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-10-10 10:08:23

 

Өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, мэдээллийн тоймыг хүргэж байна.

 

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хонины ноосоор дулаан хадгалах өндөр чанартай дулаалгын материал үйлдвэрлэдэг болжээ”, “Хурандаа Д.Цогтбаатарын хэрэг юу болж байгааг мэдэх газрууд байна уу?”, “Уул уурхайн салбарт авч хэрэгжүүлсэн арван том арга хэмжээ”, “Сумынхаа нэрийг дуудуулсан бөхчүүдийг байр, машинаар буллаа. Харин Монголоо дэлхийд цуурайтуулсан Сэрд-Одод юу өгсөн бэ?”, “Я.Содбаатар: Ардчилсан намын боловсон хүчнүүд тэтгэврийн насанд ойртсон”  гэх мэт сонирхолтой материалуудыг унших боломжтой.
 
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Төв эмнэлгүүдээс ноцтой зөрчил илэрчээ”, “Хар тамхи борлуулж байсан гурван залууг нэмж баривчиллаа”, “Монгол Улс ОХУ руу мах экспортлоход нэг алхам ойртов”, “Цементтэй бургилсан амьдрал”, “Уул уурхайн салбарт авч хэрэгжүүлсэн арван том арга хэмжээ” гэх мэт нийтлэл материалыг өнөөдрийн дугаартаа нийтлэжээ.
 
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас уншигч та “Завханд хөл хорио тогтоолоо”, “Сөүлээс ирсэн мэдээ”, “Ч.Улаан: Цалин, тэтгэврийг нэмэхэд зориулсан 500 тэрбум төгрөг төсөвлөсөн”, “Г.Мэнд-Ооёо: Монголын утга зохиол дэлхий нийтэд танигдаж, судлагдаж эхэлж байна”, “Харааны бэрхшээлээс урьдчилан сэргийлэх төв байгуулна” гэх материалуудыг уншиж болно.
 
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Уялдаагүй ажлын уршгаар улсын мөнгө үрэгдэж байна”, “Уул уурхайн салбарт авч хэрэгжүүлсэн арван том арга хэмжээ”, “Б.Отгонбаяр: Намайг эрэн сурвалжилж байна гэдэг худлаа”, “Хүний амьнаас ч үнэтэй барилга бариад ч яалтай”, “Улаанбаатарт дэлхийн шилдэг киноны хур буулаа” зэрэг мэдээ, мэдээлэл нийтлэгджээ.
 
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас та “М.Сономпил: Эвслийн бүлэг суудлаа хадгалж үлдэх байр суурьтай байгаа”, “Д.Бямбадорж: Прокурорын тогтоолоор нотлох баримтыг устга гэсэн”, “Дурсамж сэргээх төхөөрөмж хэрэгтэй байна” мэдээг унших боломжтой ажээ.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Ч.Дамдиншарав: Унадаг дугуй, усан онгоц үзээгүй хүүхдүүд олимпод зодоглосон”, “Мансууруулах бодис хадгалсан залуусыг саатууллаа”, “Хотын цагдаагийн даргын санал асуулга дууслаа”, “Япончуудын ажил урагшилж, Монголчуудынх гацжээ”, “Д.Оюунтүлхүүр: Намайг мартаагүйд баярлалаа”, зэрэг ярилцлага, мэдээллүүдийг унших боломжтой юм. 
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй