Шууд Chart

Барилгын ослоор 23 настай залуу амиа алдав

2014-10-10 10:17:10

Нийслэлд өчигдөр хөдөлмөр аюулгүй байдлыг ханган ажиллаагүйгээс шалгаалан барилгаас гурван хүн унаж амь насаа алдсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн “Шинэ гарьд” компанийн барилгын 13 давхарт пасадны засвар хийж байсан 23 настай ажилтан унаж амь насаа алдсан байна. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд “Тунамал үйлс” компанийн агуулахын барилгыг засаж байсан 41 настай Г нь таван метрийн өндрөөс унаж амь насаа алджээ.

Дархан-Уул аймагт “Парк таун” хорооллын барилгын 10 давхраас “Минж проперти” компанийн ажилтан 39 настай залуу амь насаа алдаж, хоёр хүн бэртжээ. Энэхүү барилгын өргөгч тавцаны тросс тасарсны улмаас осол гарсан нь тогтоогджээ. Эдгээр хэргийг цагдаагийн байгууллагад үргэлжлүүлэн шалгаж байна.


Барилгын ослоор 23 настай залуу амиа алдав  
Үзсэн: 1353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй