Шууд Chart

Бүс нутгийн төмөр замын хамтын ажиллагааг хэлэлцэж байна

2026-06-04 11:50:06

Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй CAREC Төмөр замын ажлын хэсгийн X хурал өчигдөр /2026.06.03/ Улаанбаатар хотод ёслол төгөлдөр нээлтээ хийлээ.

Энэ үеэр Зам, тээврийн яамны Төмөр замын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт арга хэмжээг нээж үг хэлэхдээ "Бүс нутгийн төмөр замын хамтын ажиллагааны шинэ бүлгийг нээлээ" хэмээн онцлон тэмдэглэв.

Гурван өдөр үргэлжлэх энэхүү хурлаар CAREC бүс нутгийн боомт–төмөр замын уялдаа холбоо, Монгол Улсын төмөр замын стратегийн төлөвлөлт, байгууллагын хүний нөөцийн менежмент болон цахим шилжилт зэрэг өнөөгийн хамгийн тулгамдсан сэдвүүд хэлэлцлийн төвд байх юм.

Хурлын хоёрдугаар өдөр бүс нутгийн хил дамнасан төмөр замын хөгжлийн интерактив хэлэлцүүлэг өрнөж, техникийн туслалцааны дараагийн алхмуудад тохиролцол хийнэ.

Гурав дахь өдөр оролцогчид Хөшигийн хөндий–Багахангайн төмөр замын шугамтай биечлэн танилцах юм. 


Бүс нутгийн төмөр замын хамтын ажиллагааг хэлэлцэж байна  
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй