
Нийслэлийн Замын цагдаагийн газар, ШУТИС-ийн Оюутны холбоотой хамтран оюутан залуус болон жолооч нарыг “Замын хөдөлгөөндөө соёлтой оролцоё” аяныг өрнүүлж байна. Тус аяны хүрээнд өнөөдрөөс эхлэн оюутнууд иргэдийг гарцаар гарахыг уриалж, жолоочдод “Миний ирээдүйн төлөө хурдаа хасаарай” гэж уриалж байгаа юм.
Энэ онд зам тээврийн ослоор нас барагсад 26.5 хувь, гэмтсэн хүн найман хувиар өсчээ. Тэдний ярьж буйгаар олон нийтэд энэхүү анхааруулгыг өгснөөр жилээс жилд нэмэгдэж буй зам тээврийн осол буурах ажээ.
Оюутнууд “Миний ирээдүйн төлөө хурдаа хасаарай” гэж уриалав | ||
Үзсэн: 966 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.