МУГЖ Д.Оюунтүлхүүр Монгол түмэндээ зориулан ирэх сард уран бүтээлийн тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна. Дашрамд дурдахад, Япон улсын Засгийн газраас дуучин Д.Оюунтүлхүүрт Япон Монголын соёлын харилцаанд оруулсан хувь нэмрийг үнэлж хүндэт өргөмжлөл хүртээхээр болсон аж.
Тэрээр 14 настайгаасаа Их наран улсад уран бүтээлээ хийж, 200 гаруй хандивын тоглолт зохион байгуулсан бөгөөд түүний “Цаасан шувуу” дуу Японы бага сургуулийн сурах бичигт багтсан байдаг. Энэ нь түүний олон жилийн хөдөлмөр бүтээлийн үр дүн бөгөөд Япон даяар эрхэм дуучны нэр алдар түгжээ.
"Цаасан шувуу" дуу Японд түгжээ | ||
Үзсэн: 2052 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.